Шууд Chart

Хотоос гарах замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна

2024-07-09 16:09:47

Үндэсний их баяр наадамтай холбоотой Хүй долоо худаг болон орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдэж Улаанбаатар хотоос гарах чиглэлийн замууд ачаалал аваад байна.

Иргэдийн хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас биет зохицуулалтаар хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 


Хотоос гарах замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна  
Үзсэн: 3875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй