Шууд Chart

Завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

2024-07-10 12:28:09

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 дугаар захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тухай” А/50 тоот тушаалын дагуу баяр, амралтын өдрүүдэд алба хаагчид өдөр бүр Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
 
Тодруулбал, иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгддэг байршлууд болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойгоос Маршалын гүүр, Маршалын гүүрээс Сонсголонгийн гүүр, Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр, Сонсголонгийн гүүрнээс Маршалын гүүр Багануур "Хэрлэн гол" Ахмадын амралтаас- Мэлз хайрхан, Тэрэлж-шинэ гүүр, хүртэлх маршрутаар голын эрэг дагуу зорчиж буй иргэдэд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 
 
 

Завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна  
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй