Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим баг 13 дугаар хороололд аадар бороо орсны улмаас үерийн далан сэтэрч, 20-30 айл, өрх усанд автсан дуудлага өнөөдөр /2024.07.11/ 14:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө буюу долоодугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орохыг анхааруулж байна.
Иймд аялал зугаалгаар аян замд яваа иргэд та бүхэн цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагахыг ОБЕГ-аас зөвлөж байна.

| Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үерийн далан сэтэрчээ | ||
| Үзсэн: 2898 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.