Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэх ТЭЗҮ, зураг төсвийн ажлуудын жагсаалтыг баталсан.
Үүний хүрээнд Улаангом-Наранбулаг чиглэлийн авто замаас Хар толгой-Тариалан чиглэлийн 28 км хатуу хучилттай авто замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдаж байна.
Тариалан сум нь улсын чанартай авто замд холбогдсоноор иргэд ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл бүрдэх, эрүүл мэнд, боловсрол болон бусад төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй цаг алдалгүй хүргэх, аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих зэрэг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.
| Хартолгой-Тариалан чиглэлийн авто замыг Улаангом-Наранбулаг чиглэлийн авто замтай холбоно | ||
| Үзсэн: 697 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.