Шууд Chart

Бөөгийн эд хэрэгслийг багтаасан судалгааны ном бэлэглэжээ

2024-07-14 09:07:20

Данийн үндэсний музейн дарга асан, эрдэмтэн Ролф Гильберг (Rolf Gilberg) "Чингис хаан" үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын санд бөөгийн эд хэрэгсэлтэй холбоотой бүрэн мэдээллийг багтаасан “Монгол ба Сибирийн бөө” номоо итгэмжлэн илгээж, гардуулан өглөө.
 
Эрдэмтэн энэхүү номоо бичихдээ бөөгийн талаар цуглуулсан олон жилийн цуглуулгадаа тулгуурлаж, Монголын түүх, соёлыг судалж, Монголд өмнө нь хэд хэдэн удаа ирж, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуунтай олон жил нөхөрлөж ойр хамтран ажилласны баталгаа нь энэхүү ном гэдгийг онцолжээ. 
 
Музейн зүгээс эрдэм шинжилгээний номын сангийн баяжилтад үнэтэй хувь нэмэр оруулж, ном бүтээл хандивласан эрхэмд талархал илэрхийлж “Батламж” гардуулсан байна. 
 
Данийн үндэсний музейд бөөгийн эд хэрэгсэл, бөөтэй холбогддог бүхий л дурсгалууд хадгалагддаг байна гэж "Чингис хаан" үндэсний музейгээс мэдээллээ. 
 

Бөөгийн эд хэрэгслийг багтаасан судалгааны ном бэлэглэжээ   
Үзсэн: 1834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй