Шууд Chart

Цэвэр усны гол шугам татаж байгаатай холбоотойгоор авто замын түр хөдөлгөөн зохицуулалт хийж байна

2024-07-14 16:05:20

Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы овооны усан сан хүртэл Ф900мм-ийн шинээр татах цэвэр усны гол шугамын ажилтай холбоотой авто замын түр хөдөлгөөн зохион байгуулалтыг танилцуулж байна.

Засварын үеэр урд урсгал буюу баруунаас зүүн чиглэлийг хоёр эгнээ болгон хөдөлгөөнийг зохицуулж байна.

Тодруулбал, энэ ажил 2024 оны долоодугаар сарын 13-ны 22:00 цагаас 2024 оны наймдугаар сарын 3-ны өдрийг дуустал үргэлжлэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 


Цэвэр усны гол шугам татаж байгаатай холбоотойгоор авто замын түр хөдөлгөөн зохицуулалт хийж байна  
Үзсэн: 1828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй