Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Сургалтын төвийг түшиглэн зохион байгуулагдаж буй говийн таван аймгийн оюутнуудыг хамруулсан “Оюутан цэрэг-2024" сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу 07 дугаар сарын 24-ний өдөр 20 км явган маршийг амжилттай явууллаа.

Явган маршийн үеэр оюутан цэргүүдийн сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, тэсвэр хатуужил олгох, цэргийн эрдмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сэтгэл зүй, тактикийн ажиллагаа, хими, инжинерийн бэлтгэл-2, ерөнхий тактик-2, тактик тусгай тактик, үй олноос хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэл-2 зэрэг хичээлийн цэгүүдэд үүрэг гүйцэтгүүлж, хүн нэг бүрийн бэлтгэлийг ханган ажиллалаа гэж Зэвсэгт Хүчний Жанжин штабаас мэдээллээ.

| “Оюутан цэрэг-2024" сургалт бэлтгэл явагдаж дууслаа | ||
| Үзсэн: 2801 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.