Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, Халх голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагдах "Ирээдүйн генералууд" цогцолбор тэмцээний бүртгэл өнөөдөр дуусна.
ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид үнэ төлбөргүй оролцох боломжтой.
ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОНООР:
- Цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олох ба хувь хүний харилцаа, хандлага, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл дээшилнэ.
- Цэргийн албаны үнэ цэн, мөн чанарын талаар анхан шатны мэдлэг, дадалтай болно.
ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
- Төв аймгийн Баянчандмань дахь хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолборт зохион байгуулагдана.
- Тэмцээн онооны дарааллаар хасагдах зарчмаар, сургалт, дадлага хосолсон дараах үе шатуудаар явагдана.
Үүнд:
Бэлтгэл үе: тэмцээний заавар танилцуулга, аюулгүй зааварчилгаа судлах
1-р шат: Бие бялдар, сэтгэл зүй, авхаалж самбаа сорих ерөнхий сорил
2-р шат: Удирдах ур чадвар, багийн ажиллагаа, оюун ухаан, хурд хүчний сорил
3-р шат: Цэргийн мэргэжлийн дасгал норматив
Тэмцээнд оролцох бүрэлдэхүүн нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж, эрүүл мэндээр тэнцсэн, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байна.
ТЭМЦЭЭНИЙ ХУГАЦАА
2024 оны долоодугаар сарын 31-ээс наймдугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
2024 оны долоодугаар сарын 25-ны өдөр МҮОНРТ -ийн Event hall -д болно.
БҮРТГҮҮЛЭХ ЛИНК
https://forms.gle/mnRthWgwAEMBD9a79
Лавлах утас: 89007677
| "Ирээдүйн генералууд 2024 " цэрэгжүүлсэн спортын телевизийн реалити шоуны бүртгэл өнөөдөр дуусна | ||
| Үзсэн: 1044 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.