Шууд Chart

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоно

2024-07-26 15:01:04

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүн амын талаас илүү хувь нь суурьшсан Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай тухайн байгууллагад тулгамдаж байгаа асуудал, түүний шийдлийн талаар чөлөөт уулзалт хийлээ.

Сайд Т.Мөнхсайхан тус байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудыг тооцоо судалгаа, нотолгоонд үндэслэн, хүн амын өсөлт болон бусад хүчин зүйлүүдтэй уялдуулан байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох замаар шийдвэрлэх боломжтой болохыг онцолж, цаашид энэхүү асуудлыг шийдвэрлэх үйлсэд Сайдын эрхлэх асуудлын хүрээнд манлайлан ажиллахаа илэрхийлэв гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоно  
Үзсэн: 1106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
МДолгормаа [127.0.0.xxx] 2024-07-26 19:31
Ахмадын хөнгөлөлттэй сувилал бүгд эмнэлэг нэртэй болоод өндөр төлбөртэй өрөөнүүдтэй болсон байнаа Энхсаран Сэргээн засах сувилал гэх мэт Үүнийг шийдэж өгөхиийг хүсье

Бидэнтэй нэгдээрэй