Шууд Chart

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг хүлээн авлаа

2024-07-26 15:08:34

Боловсролын сайд математик, биологийн олон улсын олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг хүлээн авлаа. Математикийн олимпиадад дэлхийн 108 улсын 600 гаруй сурагчид өрсөлдсөнөөс Монгол Улсын багийн 6 сурагч өрсөлдөж, бүгд медаль хүртэж, багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарсан.

Биологийн олимпиадад дэлхийн 80 улсаас 300 гаруй сурагчид өрсөлдсөнөөс Монгол Улсын багийн 4 сурагч өрсөлдөж 2 хүрэл медаль хүртсэн. Практик дадлагын тоног, төхөөрөмжийн хангамж сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байгааг биологийн багш нар онцлов.

П.Наранбаяр сайд “Монгол Улсынхаа нэрийг дэлхийд өндөрт өргөж, амжилт гаргасан сурагчдадаа халуун баяр хүргэе, та бүхнээр бахархаж байна. Сурагчдыг мөрөөдлөө нээлттэй илэрхийлж, мөрөөдөлдөө тэмүүлж яваарай, мөрөөдөл нь зорилго, зорилго нь амжилт болдгийг захив. Цаашид олон улсын олимпиадад оролцогчдыг тууштай дэмжихээ илэрхийлж, биологийн лабораторийн сургалтыг дэмжихээ амлалаа”. Боловсролын яамнаас албан ёсоор “Олон улсын математикийн олимпиадын хороо”-нд 2029 оны олон улсын математикийн олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлт хүргүүлэхээ мэдэгдэв. Мөн биологийн олон улсын олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах боломжийг эрэлхийлэхээ мэдэгдэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ.


Олон улсын олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг хүлээн авлаа  
Үзсэн: 1270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй