Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан есдүгээр сарын гуравны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын үеэр ОХУ руу монголчууд визгүй зорчих уу, транзит тээврийн асуудал хэлэлцээрийн түвшинд хүрэх үү, мөн Сибирийг мах, сүү, арьс, ширээр дахин хангах уу гээд олон асуултад тодорхой хариулт өгөх уулзалт, хэлэлцээр яригдана гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн өнөөдөр манай агентлагт мэдээллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлал нэг өдөр үргэлжилнэ. Түүнийг дагалдан зургаан сайд ирэхээс гадна нөлөө бүхий компаниудын захирлууд ирэх юм байна. Улс төр, эдийн засаг, олон улсын харилцааны түвшинд олон чухал асуудал яригдахаас гадна хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийнэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн хэлсэн юм.
| В.Путиний айлчлал нэг өдөр үргэлжилнэ | ||
| Үзсэн: 1725 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.