Шууд Chart

Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлнэ

2014-09-01 14:16:10

Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох зорилгоор “Хөөрхөн зүрхний аян” ТББ гадны улс орнуудаас туршлага судалжээ. Энэ хичээлийн жилд зарим сургууль, цэцэрлэг туршилтаар хөтөлбөр   хэрэгжүүлэхээр болсон байна. Ингэснээр өөрийгөө илэрхийлэх боломжгүй   цэцэрлэгийн хүүхдүүдэд   нас сэтгэхүйн онцлогт нь тохируулж, тоглоомоор нь дамжуулан ойлголт мэдлэг олгох юм байна.

Өнөөдөр ЕБС-д нөхөн үржихүйн хичээл ордог ч    эрүүл мэндийн багш, нийгмийн ажилтан, хичээлийн эрхлэгч, биеийн тамирын багш   зэрэг    хэн   заах ёстой    нь тодорхойгүй, ажил үүргийн чиг баримжаагүй   явж  иржээ.   Тиймээс энэ сэдвээр орж байгаа хичээлд БШУЯ  анхаарлаа хандуулах   шаардлагатай байдаг юм байна. 
 
Бага насны хүүхдийг   бэлгийн хүчирхийллээс   хамгаалах,    урьдчилан сэргийлэх   зорилгоор Япон улсад дунд сургуулийн сурагч бүр аюулгүйн хонх зүүж явдаг аж. Яг ийм хонхыг сайн дурын байгууллагаас 300 ширхэг оруулж ирснийг нь энэ жилээс мөн хотын захын нэг сургуульд туршихаар болжээ. 
 
   Хүүхэд аюулд орсон үедээ хонхны товчлуураа   дарахад   500 метрийн радиус   дотор дуу нь сонсогддог. Хүн бүр хүүхэд тусламж хүсч байгааг нь дуугаар нь мэддэг юм байна. Энэ талаар “Хөөрхөн зүрхний аян” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь ярилаа.

 


Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлнэ  
Үзсэн: 2117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2014-09-01 15:24
Estoi demjij bna www.bravehearts.org.au bolon www.ditto.com.au edgeer site-d ni mash xergtei medeelel oruuldag yum bna. Baruunii ornuudad iim torliin xicheel bolon safety ayulgui ajillagaanii xicheeliig buur bgaas ni ordog yum bna lee. Xuuxdiig xerxen bie xamgaalax tuxai.

Бидэнтэй нэгдээрэй