Шууд Chart

Баданга хүдрийн ажиглалт, судалгаа хийж байна

2024-08-16 10:19:18

Богдхан уулын дархан цаазат газарт сүүлийн 20-30 жилд үзэгдээгүй, хүний шууд болон дам үйл ажиллагааны улмаас тусгаарлагдан дайжсан байж болзошгүй гэж судлаачид тэмдэглэсэн байсан баданга хүдрийн ул мөр сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа үзэгдсэн талаар Хамгаалалтын захиргаа болон мэргэжлийн байгууллагуудад мэдээлэл ирсэн.

Тэгвэл ШУА-ийн Биологийн хүрээлэн, Хамгаалалтын захиргаа хамтран тандалт судалгаа хийх зорилгоор хүдэр байрших боломжтой газруудыг хамруулан хөдөлгөөн мэдрэгчтэй хяналтын камер байршуулан ажиглалт, судалгаа хийж эхэллээ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 


Баданга хүдрийн ажиглалт, судалгаа хийж байна  
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй