Шууд Chart

Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалыг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүсээр зарлав

2024-08-16 11:24:00

Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалыг албан ёсоор уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүсээр зарлалаа.

Гаалийн ерөнхий газрын даргын А/428 тоот тушаалын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, хилийн Гашуунсухайт боомтын орчимд байрлах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 74га талбайг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүсээр бүртгэгдлээ.

Шилжүүлэн ачих терминал нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих боломжтой, талбайд хадгалах, экспортын тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай байгууламж юм гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ. 


Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалыг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүсээр зарлав  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй