Шууд Chart

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 28 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

2024-08-19 09:25:54

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, гал түймрийн 28 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Алба хаагчид 177 иргэний аюулгүй байдлыг ханган, 11 тэрбум 79 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. 

Долоо хоногийн хугацаанд гал түймэрт өртөж 1 иргэн нас барж, хогийн суваг шатсан дуудлага зонхиллоо.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 


Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 28 дуудлага мэдээлэл бүртгэгджээ  
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй