Шууд Chart

Нийслэлийн цэцэрлэгийн 1-р шатны элсэлтийн хүсэлтийг хүлээн авч дууслаа

2024-08-19 09:57:47

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байснаас 104.415 хүүхэд буюу 73.2 хувь нь хүсэлт илгээсэн байна.
2024 оны наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд хуваарилагдсан цэцэрлэгийн мэдээлэл таны бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр илгээгдэнэ.
Та "Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн" үйлчилгээг сонгон цэцэрлэгийн мэдээллийг харахаас гадна эцэг эх, асран хамгаалагч цэцэрлэгтээ хамтран ажиллах гэрээг цахимаар хийх боломжтой гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 
 

Нийслэлийн цэцэрлэгийн 1-р шатны элсэлтийн хүсэлтийг хүлээн авч дууслаа  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй