Шууд Chart

Хөрсний бохирдол үүссэн талбайн бохирдлыг бууруулах, саармагжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

2024-08-19 15:36:56

Нийслэлийн хэмжээнд 15 га газарт эвдрэл, доройтол, бохирдлыг саармагжуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд талбайнуудын онцлог, бохирдлын төрөл, хэмжээнээс шалтгаалан авч хэрэгжүүлэх арга хэмжээг технологийн дагуу хийж гүйцэтгэхээр дүүрэг, хороодтой хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 10 га талбайд хөрсний хүнд металлын бохирдол бууруулах, нөхөн сэргээлтийн арга хэмжээ авч хэрэгжүүлснээр хром, хүнцэл, молибдены агууламж 70 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. 


Хөрсний бохирдол үүссэн талбайн бохирдлыг бууруулах, саармагжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ  
Үзсэн: 654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй