Шууд Chart

Уулзалтаар хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцлоо

2024-08-20 12:29:58

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Төслийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн тогтолцоо бүрдэж, гамшгаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн болон Онцгой байдлын байгууллагын радио холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдал дээшилнэ.

Мөн гамшгийн улмаас үүсэх эрсдэл буурах, иргэд, аж ахуйн нэгжид учирч болзошгүй хохирол багасах, гамшиг, аюулт үзэгдэл, ослыг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдэх юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


Уулзалтаар хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцлоо  
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй