“Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал” энэ сарын 20-22-нд Улаанбаатар хотод үргэлжилж байна.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус хурлыг Америк, Ази, Номхон далайн орнуудын үндэсний тооллого статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, БНСУ-ын Статистикийн газар хамтран зохион байгуулж байна.
Энэ удаад оролцогчид “Ээлжит тооллогод ашиглах шинэ технологи болон мэдээллийн эх үүсвэрүүд” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Түүнчлэн улс, орнуудын хүн амын тооллогын зохион байгуулалт, статистик мэдээлэл боловсруулахдаа ашиглаж байгаа арга аргачлал, техник технологи, шинэлэг санаа, шийдлийн талаар мэдээлэл, туршлага солилцож, сорилт боломжийн талаар хэлэлцэх юм.
“Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал”-д АНУ, БНХАУ, БНСУ, Вьетнам, Хонгконг, БНЭУ, Сингапур, Тайланд, Малдив, Филиппин, Камбож, Азербайжан, Япон зэрэг Статистикийн 13 байгууллагын удирдлага, төлөөлөл болон АНУ-ын Миннесотагийн их сургууль, МУИС-ийн багш, судлаачид оролцож байна.
Дашрамд мэдээлэхэд, Үндэсний Статистикийн Хороо нь Хүн ам, орон сууны завсрын тооллогыг ирэх 2025 онд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
| “Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал” үргэлжилж байна | ||
| Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.