Шууд Chart

Хүүхдийн хоолны шим тэжээлийн тэнцвэртэй цэсийг танилцуулав

2024-08-20 15:36:51

Боловсролын яам, Япон Улсын олон улсын  хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хамтран орон нутгийн онцлогт тохирсон орц найрлага бүхий “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” хүүхдийн хоолны номыг боловсруулж, өнөөдөр танилцуулав.

Номын нээлтийн үеэр цэсийн талаар танилцуулахаас гадна сургалт, мэдээлэл өгсөн юм.

Бодит судалгаа болон жишиг төслийн үр дүнд суурилан 33 төрлийн хоолны цэсийг жишиг болгон боловсруулснаас гадна цэвэр жин, шим тэжээл болон үнийн тооцооллыг уг цэсийн номд тусгав.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээлийн өнгөний систем:

Шар: Нүүрс усны эх үүсвэр

Улаан: Уургийн эх үүсвэр

Ногоон: Амин дэм, эрдэс бодисын эх үүсвэр

Цэнхэр: Кальци, уургийн эх үүсвэрийг тус тус тэмдэглэлээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 


Хүүхдийн хоолны шим тэжээлийн тэнцвэртэй цэсийг танилцуулав  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй