Шууд Chart

Прокурор 362 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв

2024-08-22 10:41:14

Прокурорын байгууллага 2024 оны наймдугаар сарын 12-ноос 16-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 380 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1023 гомдол, хүсэлтийг хяналаа.

Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.

Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар гаргасан 4, ял эдлүүлэх ажиллагаатай холбогдох 3 гомдлыг хүлээн авчээ. Дээрх хугацаанд прокуророос 362 гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн бол одоо 661 гомдол, хүсэлтийг хянаж байна.

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 25 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 21 иргэнд өгч ажиллажээ.


Прокурор 362 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв  
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй