Шууд Chart

Зорилтот бүлгийн хүүхдүүдийн цэцэрлэгийн хоолны нэмэлт мөнгийг эцэг эх, асран хамгаалагчаас авахгүй

2024-08-22 11:42:36

2024 онд Боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 744.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 490 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

Энэ онд багтаан 74 төсөл, арга хэмжээг дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2024 оны долоодугаар сарын 31-ний байдлаар нийт 17-г нь дуусгаж, ашиглалтад хүлээн авсан бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүчин чадал 4710-аар нэмэгдэв.

Цаашид 2024 оны наймдугаар сард 5, есдүгээр сард 15, аравдугаар сард 5, арванхоёрдугаар сард 32 төсөл, арга хэмжээг дуусгаж, ашиглалтад хүлээн авна. Ингэснээр 29 цэцэрлэг, ерөнхий боловсролын 25 сургууль ашиглалтад орж, сургуулийн хүчин чадал 13,725 суудлаар, цэцэрлэгийн хүчин чадал 4280 ороор тус тус нэмэгдэх юм.

Улсын хэмжээнд гүйцэтгэгчээс шалтгаалж удааширсан 30 төсөл, арга хэмжээний гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн байгууллагууд дараагийн шатны арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор нийслэлд 11 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд зохицуулалт хийж, эрчимжүүлэх арга хэмжээг авчээ.

МӨН:

  • Зорилтот бүлгийн 80,000 гаруй хүүхдүүдийн цэцэрлэгийн хоолны нэмэлт 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагчаас авахгүй, төсвөөс гаргана.
  • Хувийн сургуулиудын төлбөрийн мэдээллийг нээлттэй болгож, эцэг эх, асран хамгаалагчид уг мэдээлэлд суурилан сонгох боломж олгох хэрэгтэй. Хувийн сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсээр байвал боловсролыг импортлох магадлал өндөр болно.
  • 9-р сарын 1-нд аливаа төрийн гурван өндөрлөг зэрэг аливаа албан тушаалтан ямар нэг цэцэрлэг, сургууль дээр очиж хүндрэл учруулахгүй, зөвхөн мэндчилгээ дэвшүүлнэ. Энэ бол багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын баяр байх ёстой гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Зорилтот бүлгийн хүүхдүүдийн цэцэрлэгийн хоолны нэмэлт мөнгийг эцэг эх, асран хамгаалагчаас авахгүй  
Үзсэн: 532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй