Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэл болон 21 аймгийн Боловсролын газар, хэлтсийн удирдах ажилтан, ахлах арга зүйч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулж байна.
Гурван өдөр үргэлжлэх энэхүү сургалтаар 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын салбарт баримтлах бодлого, зорилтыг танилцуулж, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр ойлголтоо нэгтгэн, тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэх юм.
Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын хууль, эрх зүйн орчин, бодлого, суралцахуй болон багшлахуйд гарч байгаа өөрчлөлтийг үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
| Мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулж байна | ||
| Үзсэн: 443 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.