Шууд Chart

Боловсролын байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалт хийж байна

2024-08-23 12:20:21

Онцгой байдлын байгууллагаас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагын барилга байгууламжид галын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
 
Хяналт шалгалт энэ сарын 20-ны өдрөөс ирэх есдүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм.
 
Энэ хүрээнд алба хаагчид галын аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 
 
 

Боловсролын байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалт хийж байна  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй