Шууд Chart

Гал түймэрт өртөж 13 настай хүүхэд амиа алджээ

2024-08-27 08:37:49

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт гал түймрийн 2 дуудлага бүртгэгдэж, гал түймэрт өртөж 13 настай хүүхэд нас барлаа.
Тодруулбал, шөнийн 03:54 цагт Баянзүрх дүүргийн 8-р хороонд айлын хашаа, гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.
Дуудлагын дагуу БЗДОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр бүрэн, 4х2 хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт өртөж 13 настай хүүхэд нас барсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна.
Иймд иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, хүүхдийг гал түймрийн аюулаас сэргийлэх, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Гал түймэрт өртөж 13 настай хүүхэд амиа алджээ  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй