Шууд Chart

Тайландын Пукет арал дээр байрлах амралтын газарт хөрсний гулгалт болжээ

2024-08-27 09:11:38

Тайланд улсын Пукет арал дээр байрлах амралтын газарт наймдугаар сарын 25-нд хөрсний гулгалт болж, 13 иргэн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтэн, 209 айл өрх нурсан байна.

Өнгөрсөн долоо хоногт орсон хүчтэй аадар борооны улмаас тус улсын өмнөд хэсэгт жуулчдын очих дуртай газар болох Их Буддагийн аялал жуулчлалын бүсэд хөрсний гулгалт үүсэж, их хэмжээний хохирол учруулсан талаар тус мужийн амбан захирагч Софон Суваннарат мэдэгдлээ.

Хөрсний гулгалтын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан томоохон цэвэрлэгээ хийгдэж буй юм байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Тайландын Пукет арал дээр байрлах амралтын газарт хөрсний гулгалт болжээ   
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй