Шууд Chart

Радио 50 гаруй гавьяаттай

2014-09-02 14:03:06

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиод олон авьяаслаг уран бүтээлч, сэтгүүлч яруу найрагч, сэтгүүлч зохиолч ажилладаг. Мөн олон алдартан гавьяатнууд төрсөн  байдаг. 

Тухайлбал, 1993 оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын радиогийн сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Зундуйн Дорж “Сүүтэй чулуу” роман, “Тоодог шандын зүлэг” зэрэг яруу найргийн олон ном бүтээсэн учир Монгол Улсын төрийн шагнал хүртжээ.

1993.12.18-нд дуу, шуум, хөгжмийн найруулга сайтай олон нэвтрүүлэг найруулж сонсогчдын хүртээл болгосны учир найруулагч Сосорбарамын Бүргэд агсанд Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгож байжээ.

1999 оны 01.09-нд “Шинэ эрин” радиогийн сэтгүүлч, яруу найрагч СГЗ Цэндийн Чимиддорж “Болор цом” яруу найргийн наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн.

Энэчлэн  Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн 80 жилийн түүхэнд Төрийн шагналтан зургаа, Гавьяат цолтон 46, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалийг 170 гаруй хүн хүртсэн  байна.


Радио 50 гаруй гавьяаттай   
Үзсэн: 933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй