Шууд Chart

ЗГ: Үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулна

2024-08-28 14:44:05

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 28-нд болж, үерийн улмаас эвдэрсэн улсын чанартай авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулж, улсын чанартай авто замын сүлжээний байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд үүрэг болголоо.

Улсын чанартай авто зам, замын байгууламжид үерийн улмаас үүссэн гэнэтийн эвдрэлийг сэргээн засварлахад шаардагдах 4,9 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Цаашид улсын чанартай авто зам, замын байгууламжид байгалийн гэнэтийн хүчин зүйлсээс шалтгаалан үүссэн саадыг арилгах, эвдрэлийг сэргээн засварлах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай зардлыг “Улсын авто замын сан”-гаас бүрэн санхүүжүүлж байх боломжийг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтанд даалгав.


ЗГ: Үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулна  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй