Шууд Chart

Өрхийн эмнэлгүүд хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ

2024-08-30 09:49:23

“Монгол Улсад ХДХВ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, дэмжих, үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нягтаршилтай зөөврийн рентген аппаратыг үе шаттайгаар нийлүүлэхээр болсон. 
 
Өнөөдөр эхний 5 өрхийн эмнэлэгт нэг бүр нь 197,791,425 төгрөгийн өртөг бүхий хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нягтаршилтай зөөврийн рентген аппаратыг гардуулж өглөө.
 
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэхүү аппаратын үр дүнд сүрьэгийн эрт илрүүлэг нэмэгдэж, өвчний тархалт, оношийн хожимдол, тусламж үйлчилгээний чирэгдэл, зардал буурах боломжтой болохыг онцолж, энэ нь манай улсын эмнэлгүүд хиймэл оюун ухааныг ашиглаж тусламж үйлчилгээ үзүүлэх эхлэл болж байгааг тодотгож цаашид дэлхий дахинтай хөл нийлүүлж, технологийн дэвшлийг ашиглан тусламж үйлчилгээг иргэнд улам ойртуулахаа илэрхийлэв.
 
 

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өрхийн эмнэлгүүд хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ  
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй