Шууд Chart

Ү:23 “Хужирбулан-Офицеруудын ордон” чиглэлийн автобусны эцсийн зогсоолд өөрчлөлт оруулна

2024-08-30 16:20:39

Ү:23 “Хужирбулан-Офицеруудын ордон” чиглэлийн автобусны эцсийн зогсоолд өөрчлөлт оруулна.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 3 дугаар хэсэгт авто зам тавигдсантай холбоотойгоор нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Хужирбулан" чиглэлийн автобусны эцсийн зогсоолыг хуучин байршлаас зүүн тийш 800 метрт сунган шинэ эцсийн буудлаар автобусуудыг тойруулан явуулахаар төлөвлөөд байна.

Иймд 2024 оны есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн шинэ зогсоолоос үйлчилнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.


Ү:23 “Хужирбулан-Офицеруудын ордон” чиглэлийн автобусны эцсийн зогсоолд өөрчлөлт оруулна  
Үзсэн: 1969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй