Шууд Chart

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа өнөөдөр эхэлнэ

2024-09-01 07:45:42

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт заасны дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд эхэлж байна.

Хичээлийн жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-ний өдрийн үйл ажиллагааг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн суралцахуйн төвүүд багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй, уян хатан, нүсэр бус төсөр байдлаар зохион байгуулах зөвлөмж, чиглэлийг Боловсролын ерөнхий газраас хүргүүлсэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд аливаа албан тушаалтан оролцохгүй байх чиглэл өгсөн.

Харин мэргэжлийн боловсрол, сургалтын болон дээд боловсролын байгууллагууд маргааш буюу 2024 оны есдүгээр сарын 2-ны өдөр нээлтээ хийж, хичээл сургалтаа эхлүүлнэ. Нээлтийн цагийг орон нутгийн онцлог, бодлого чиглэлд нийцүүлэн тогтоох юм. Тухайлбал, нийслэлд замын түгжрэл, хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэх цагийг тооцох гэх мэт.

Мөн боловсролын сургалтын байгууллага бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээлийн шинэ жилд зориулсан мэндчилгээ, “Монгол Улсын Үндсэн Хууль” сэдэвт цахим контентыг суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд боломжит хувилбараар нээлттэй, хүртээмжтэй хүргэх юм.


Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй