Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 6 дүүрэг, 13 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын 50 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалсан.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 6 хүн нас барсан байна.
Нийт дуудлагын 31 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь ус цаг уурын гаралтай осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

| Аюулт үзэгдэл, ослын 50 удаагийн дуудлага бүртгэгдэж, 4 хүнийг аварчээ | ||
| Үзсэн: 461 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.