Шууд Chart

Нээлтийн барилдаан ням гарагт болно

2024-09-02 13:07:16

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан "Нутгийн буян" группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан есдүгээр сарын 8-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг есдүгээр сарын 6, 7-нд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардах бол гурван азтай үзэгч тодруулж тус бүр 1.000.000 төгрөг гардуулна гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 


Нээлтийн барилдаан ням гарагт болно  
Үзсэн: 3117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй