АНУ-ын Ойн албаны Олон улсын хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд байгаль хамгаалагчдад “Байгаль хамгааллын хуулийг сахиулах үндсэн ур чадвар”-ын сургалтыг Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт амжилттай зохион байгуулав.
БОУАӨЯ-аас 2024 оныг Байгаль хамгаалагчийн чадавхыг бэхжүүлэх жил болгон зарласантай холбоотойгоор Байгаль хамгаалагчийг мэрэгшүүлэх сургалтын хөтөлбөрийг баталсан юм.
Хөтөлбөрийн хүрээнд уг төслийн баг нийт 27 сургалтын модуль бүхий сургалтыг байгаль хамгаалагчийг үндсэн ур чадвар, практик мэдлэг, тактик, аюулгүй байдлаа хангаж, ажил үүргээ гүйцэтгэх чиглэлд танхим болон хээрийн дадлага ажил хосолсон хэлбэрээр явууллаа гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
| Байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх, ур чадвар олгох сургалтад хамрууллаа | ||
| Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.