Шууд Chart

Нагояа их сургуулийн багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2024-09-03 13:42:51

Боловсролын сайд П.Наранбаяр Япон Улсын Нагояа их сургуулийн Хүний хөгжил, боловсрол судлалын төгсөлтийн дараах сургуулийн профессор, Сэтгэл зүйн хөгжил, дэмжлэг судалгааны төвийн дарга Канеко Хитоши, профессор, хүүхдийн сэтгэцийн эмч Номура Кенжи, клиник сэтгэл зүйч Ёокояама Кана болон Ито Такү нарыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Боловсролын оношилгоо-үнэлгээ, зөвлөгөө мэдээллийн төвийг байгуулж, суралцах бэрхшээлтэй, хэт удаашрах, хөдөлгөөнших болон аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг оношлох үйлчилгээг нэвтрүүлэх талаар санал солилцов.

Нагояа их сургууль нь МУБИС-тай 2013 оноос хойш хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Үүнээс онцолбол, “Монгол Танака Бине оюун ухааны сорил”-ыг боловсруулж, сорил авагч 150 орчим хүний нөөцийг бэлтгэсэн байна.

Мөн АШУҮИС, МУБИС, Нагояа их сургууль хамтран “Монгол Улс дахь зан төрх танин мэдэхүйн бэрхшээлтэй суралцагчдын тархалтын судалгаа”-г хийж буй. Уг судалгааны 1-р шатанд 4000 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, анги даасан багш нараас судалгаа авч, үр дүнг нэгтгэжээ. Харин 2-р шатанд 210 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хамт эмнэлзүйн ярилцлага, оюун ухааны сорилд хамрагдсан бөгөөд үр дүнг нэгтгэх, кэйс хэлэлцүүлэг хийх ажил үргэлжилж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

 


Нагояа их сургуулийн багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй