Шууд Chart

Багш, ажилтны ажиллах орчны стандартыг баталж, хэрэгжүүлнэ

2024-09-03 18:53:41

Боловсролын сайд П.Наранбаяр 2023-2024 онд Боловсролын яам болон Кэмбриджийн зөвлөх багаас хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнтэй танилцав.

Боловсролын яам болон Кэмбриджийн зөвлөх баг нь 2023-2024 онд сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэл, багшийн хөгжил, багш бэлтгэх тогтолцоо, төрөлжсөн ахлах сургуулийн чиглэлээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Иймд цаашдаа өмнөх хийж, хэрэгжүүлсэн ажлуудыг үр дүнтэйгээр үргэлжлүүлэх, зарим ажлыг дуусгавар болгох, багш бэлтгэх тогтолцоог шинэчлэх, багш, ажилтны ажиллах орчны стандартыг баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн зөвлөх үйлчилгээний хүрээнд Кэмбриджийн их сургуулийн эрдэмтэн, профессоруудын боловсруулсан тайлан, санал, зөвлөмжийг олон нийтэд хүргэхийг Боловсролын сайд холбогдох албаныханд даалгалаа гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 


Багш, ажилтны ажиллах орчны стандартыг баталж, хэрэгжүүлнэ  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй