Баянзүрх дүүргийн 2, 4, 7, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр /Сансарын аюулгүйн тойргоос Хил хамгаалах ерөнхий газрын хойд уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийг 2024 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.
Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас уриалж байна.

| Б.Доржийн гудамжны авто замыг хааж, засварлана | ||
| Үзсэн: 601 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.