Олон Улсын Валютын Сангийн Төсвийн асуудал эрхэлсэн газраас Монголын татварын албанд хэрэгжиж буй “Техникийн туслалцаа”-ны хөтөлбөрийн хүрээнд эдийн засагч Майкл Хардигаар ахлуулсан үнэлгээний баг 2024 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс есдүгээр сарын 3-ны өдрүүдэд ажиллав.
Багийн бүрдэлдэхүүнд богино хугацааны зөвлөхөөр Ирэне Башабе, Торстен Кумберланд Иакобсен, Лидия Софрона нар ажиллаж Монголын татварын албаны 2021-2024 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг сайн гэж дүгнэв.
Үнэлгээний баг Маргаан таслах үйл явц, Том татвар төлөгчийн татварын хууль мөрдөлтийн байдал ба бусад чиглэлээр үнэлгээ хийж, цаашид сайжруулах зөвлөмж өгч, Монголын татварын албаны 2025-2028 оны Стратеги төлөвлөгөөнд тусгах олон улсын сайн туршлагуудаас зөвлөмж болголоо гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
| ОУВС-ийн Техникийн туслалцааны үнэлгээний баг Татварын ерөнхий газарт ажиллалаа | ||
| Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.