Шууд Chart

Зам засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн 4 чиглэлийг түр хугацаанд өөрчилнө

2024-09-05 15:35:03

Баянзүрх дүүргийн 2, 4, 7, 30 дугаар хороо, Доржийн гудамжны авто замыг зам засварын ажилтай холбоотойгоор 2024 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 22:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулж байна.
 
Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.
 
М:4 Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад
 
Ч:34 "Шар хад – Сансар – Ард кино театр – ТЭЦ 3”
 
Ч:35 "Монелийн 43 – Хүнсний 4-р дэлгүүр – МУИС – 11-р хороолол"
 
Ч:74 "Цагаан даваа - Гандан - Вокзал"
 
 
 
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар

Зам засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн 4 чиглэлийг түр хугацаанд өөрчилнө   
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй