Шууд Chart

Кембриджийн боловсролын түншлэл байгууллагын зөвлөх профессор Жефф Хейвордыг хүлээн авч уулзлаа

2024-09-11 17:23:48

Боловсролын сайд П.Наранбаяр Кембриджийн боловсролын түншлэл байгууллагын зөвлөх профессор Жефф Хейвордыг хүлээн авч уулзлаа.

Кембриджийн их сургуулийн Боловсролын сургуулийн захирал асан профессор Жефф нь олон улсад зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлынхаа хүрээнд МУБИС-д “Багш бэлтгэх боловсролын төгсөлтийн дараах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоо”-г бий болгох чиглэлээр ажиллаж байна.

Уулзалтын үеэр уг хөтөлбөрийн талаар ярилцаж, тогтолцоог сайжруулах зөвлөмж, стратегийн тайланг ойрын хугацаанд боловсруулан, Боловсролын сайдад хүргүүлэхээр болов гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 


Кембриджийн боловсролын түншлэл байгууллагын зөвлөх профессор Жефф Хейвордыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй