Шууд Chart

"Доод Цагааннуур"-ын хог хаягдлыг цэвэрлэлээ

2024-09-13 10:51:38

Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Цагааннуур сумын "Доод Цагааннуур"-ын хог хаягдлыг цэвэрлэлээ.

Алба хаагчид 50-100 метрийн урттай 19 ширхэг загасны тор, сээтэг гаргаж, хагас тонн хог хаягдлыг татан гаргаад байна.

Энэхүү ажил нь Хөвсгөл нуурт зохион байгуулагдаж байгаа мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх дадлага сургуулийн хүрээнд хийгдсэн гэдгээрээ онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


"Доод Цагааннуур"-ын хог хаягдлыг цэвэрлэлээ   
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй