
Хью Жекманий тоглосон "The Wolverine" буюу "Нохой Зээх" кино АНУ –д ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ. X-Men буюу "X Хүмүүс" киноны 6 дахь анги болох энэ кино Нэгдсэн Улсын театрууд дахь тасалбар борлуулалтаасаа 55 сая долларын орлого олсон байна. Харин гадны улсуудаас олсон орлого нь 86 сая ам.доллар болжээ. Дашрамд дурдахад X Хүмүүс кино дэлхийн зах зээлээс 1.9 тэрбум ам.долларын орлого олсон билээ.
АНУ –д ашиг орлогоороо тэргүүлж байгаа кинонуудыг жагсаавал:
1. The Wolverine - $55.m
2. The Conjuring - $22.1m
3. Despicable Me 2 -$16m
4. Turbo $13.3m
5. Grown Ups 2 - $11.5m
Эх сурвалж: Hollywood.com
Э.АМАР
"Нохой Зээх" кино ашиг орлогоороо тэргүүлж байна | ||
Үзсэн: 4026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.