
Перу улсын Иргэний хамгаалалтын үндэсний хүрээлэнгээс баасан гарагт мэдээлснээр ой, хээрийн түймэрт нийт 2000 орчим га газар, тариалангийн талбай өртжээ.
Түүнчлэн гал түймрийн улмаас 18 иргэн амь насаа алдаж, 165 иргэн түлэгдэж, бэртэж, гэмтсэн байна.
Өргөн тархсан ой, хээрийн түймрийн улмаас Амазонас, Сан Мартин, Укаяли мужид өнгөрсөн лхагва гарагт тус улсын Засгийн газраас онц байдал зарласан.
Перу улсын нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь халуун орны ой модоор бүрхэгдсэн байдаг ба газар тариалангийн гарцыг сайжруулах зориулалтаар хуурай талбайг шатаах зэрэг хүний буруутай үйл ажиллагаа, мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэн тус улсад ой, хээрийн түймэр ойр, ойрхон гарах болсон байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Перу улсад дэгдээд буй ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлаад байна | ||
Үзсэн: 971 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.