Шууд Chart

Богдхан ууланд хяналтын камер байршуулж байна

2024-09-25 11:16:09

Богдхан уулын дархан цаазат газарт тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, байгаль орчны эсрэг аливаа хууль бус үйлдэл гархаас урьдчилан сэргийлэх, зэрлэг амьтны нүүдлийн зам жим, хөдөлгөөнийг тогтоох, тэдгээрийн бэлчээрлэх талбайг хамгаалах болон бусад олон төрлийн тандалт судалгааг явуулах зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй камеруудыг байрлуулж эхэллээ.

Тус хяналтын камерыг байршуулнаар байгаль хамгаалагч нарын ажилд ахиц гарах, хяналт шалгалтыг ухаалаг системийн оролцоотой хийх, байгаль орчны эсрэг хууль бус үйлдэл гархаас сэргийлэх, таслан зогсоох олон сайн талтай гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 
 
 

Богдхан ууланд хяналтын камер байршуулж байна   
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй