Шууд Chart

МҮОНРТ-ийн Цайны газрыг түрээслэх иргэд, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна

2024-09-26 15:24:34

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн Цайны газрыг түрээслэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах.

Тавигдах шаардлага:

1. Нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллаагаа явуулдаг, тусгай зөвшөөрөлтэй цайны газар, кафе, ресторан, иргэн аж ахуйн нэгж байх,

2. Байгууллагын орчинд үйл ажиллагаа явуулах боломжтой, ажиллагсдад тохирсон эрүүл ахуйн стандарт хангасан байх,

3. Бүтээгдэхүүний төрөл, орц, порц, үнэ зэрэг нь байгууллагын ажилтнуудад тохирсон уян хатан байх мөн гадна дотнын зочид төлөөлөгчдөд тохирсон олон нэр төрөлтэй байх,

4. МҮОНРТ-ийн цайны газрын тоног төхөөрөмжийг ашиглах боловч тодорхой шаардлагатай өөрийн тоног төхөөрөмжтэй байх,

Бүрдүүлэх материал:

1. Оролцогч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /иргэн бол иргэний цахим үнэмлэхийн хуулбар / эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан байх,

2. Компани, аж ахуй нэгжийн танилцуулга болон ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл,

3. Хоолны цэс, үнийн санал,

4. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом үнэмлэхийн хуулбарыг нотариатаар батлуулсан байх Хоол бэлтгэх, үйлчилгээ эрхлэх хүчин чадалтай, орон тооны боловсон хүчинтэй байх,

Жич: Түрээслэх ажлын байр болон тоног төхөөрөмжтэй МҮОНРТ-ийн төв байранд ирж танилцан, дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Сонгон шалгаруулалтад оролцох материал авах эцсийн хугацаа: 2024 оны 09-р сарын 30-ны 17 цаг 00 минут.

Материал ирүүлэх хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3, МҮОНРТ-ийн байр. Санхүү орлого бүрдүүлэлтийн хэлтэс.

Холбоо барих утас: дотуур 2178, 300100, 99165603


ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Улаанбаатар хот

2024 оны 09-р сарын 5-ны өдөр

Ажил гүйцэтгэх үндэслэл

МҮОНРТ-ийн 600 гаруй уран бүтээлч, ажилчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан өдрийн хоолоор үйлчилэх үйлчилгээ

Захиалагч байгууллага

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗ

Байршил:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, Хувьсгалчдын гудамж, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн төв байр

Талбайн нэр, хэмжээ

MNB ресторан, 158 м.кв

Ажлын зорилго, гарах үр дүн:

МҮОНРТ-д цайны газрын үйлчилгээг үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зорилготой.

МҮОНРТ-ийн 600 гаруй уран бүтээлч, ажилчид нь эрүүл ахуйн шаардлага хангасан,  гарал үүслийн гэрчилгээтэй, хүний биеийн бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүнээр хийгдсэн, чанартай өдрийн хоолоор үйлчлүүлэх боломж бүрдэнэ.

Хамрах хүрээ

МҮОНРТ-ийн 600 гаруй уран бүтээлч, ажилчид болон бусад иргэд

Гүйцэтгэх ажил

МҮОНРТ-д хоол үйлдвэрлэлийн үйлчилгээг үзүүлэх

Техник тоног төхөөрөмж хангалт

Ø  Үйлчилгээ үзүүлэгч нь МҮОНРТ-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байр, тоног төхөөрөмжийг ашиглана.

Ø  Шаардлагатай бол нэмэлт тоног төхөөрөмжийг үйлчилгээ үзүүлэгч өөрийн хөрөнгөөр шийдвэрлэх

Ø  Хоол үйлдвэрлэж буй үйлчилгээний цэг дээр аяга, таваг, халбага, сэрээ, хоолны халуун сав гэх мэт хэрэгслүүдийг ариутгах төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж ашиглах

Ø  Захиалагч талын үйлчилгээний талбай, байр агуулахыг ашиглахдаа холбогдох түрээс, засвар, цахилгаан, цэвэр, бохир ус зэрэг ашиглалтын зардлуудыг гүйцэтгэлээр төлнө.

Ø  Хоол үйлдвэрлэлд ашиглагдаж буй тоног төхөөрөмж тус бүр дээр аюул эрсдэлийг тодорхойлсон аюулгүй ажиллагааны таних тэмдэг тэмдэглэгээ, санамж аюулгүй ажиллагааны зааварчилгааг байршуулж ажиллах

Ø  Түрээсийн гэрээнд 7, 8-р сарын төлбөрт  хөнгөлөлт үзүүлэнэ

Ажиллах хүч, хүний нөөц

Ø  Нийт ажилтнууд ажлын хувцсаар жигдэрсэн байна

Ø  Нийт ажилчид эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тушаал, журмын шаардлагыг хангасан байх

Ø  Мэргэжлийн үнэмлэхтэй нийтийн хоолны ажилчидтай байх

Ø  Ахлах тогооч нь тогоочийн 1 зэрэгтэй эсвэл мэргэжлийн сургууль төгссөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх ба ажлын дадлага туршлагатай байх

Ø  Мэргэжлийн боловсон хүчнээ тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангаж гэрээний үүргээ тогтвортой гүйцэтгэх

Ø  Үйлчилгээ үзүүлэгч нь боловсон хүчний асуудлыг өөрөө хариуцах ба нийгмийн болон бусад даатгалд хамруулсан, хөдөлмөрийн холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах

Ø  Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоотой байх

Хоол үйлдвэрлэлд тавигдах шаардлага

Ø  Хоолны илчлэг, шимт бодисын хэмжээг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 тоот тушаалын дагуу тооцож бэлтгэж хангах

Ø  Хүний биеийн бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, аюулгүй ундны усаар хангана

Ø  Батлагдсан технологийн карт, хоол үйлдвэрлэлийн стандартыг үлгэр жишиг болохуйц хэмжээнд баримтална

Ø  Хоолны цэсийг улирлын онцлогт тохируулан зохиох, хоёр долоо хоногоор боловсруулан батлуулах, Зуны улиралд хонины махны хэрэглээг багасгах, сүү цагаан идээ хэрэглэх, үхрийн мах түлхүү ашиглах, намар шинэ ногоог зохистой хэмжээгээр түлхүү ашиглах, өвөл хаврын улиралд халуун аарц, чацаргана гэх мэт амин дэмтэй хоолоор цэсийг бүрдүүлэх / улирлын онцлогт тохирсон/ зэргээр зохицуулалт хийх

Ø  Хоолны цэсийг нэр төрөл давхцахгүй байдлаар 7 хоногоор гарган захиалагчийн томилсон холбогдох эрх бүхий албан тушаалтнаар батлуулж мөрдөх

Ø  Хоолны дээжийг стандартын дагуу авч, дээжийн хөргөгчид тохирох хэмд хадгалж, устгах, бүртгэл хөтлөх

Ø  Бүх хүнсний бүтээгдэхүүн нь чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүсэл, шинжилгээний бичигтэй байх бөгөөд тогтмол хугацаанд захиалагчид хүргүүлэх

Ø  Хоол түгээхдээ амны хаалт, нэг удаагийн бээлийг заавал хэрэглэж үйлчилгээ үзүүлнэ.

Ажил гүйцэтгэх хугацаа:

Гэрээ байгуулагдсанаас хойш календарийн 360 хоног байна.

Ажлын төсөв санхүүжилт

Захиалагч байгууллага гүйцэтгэгч байгууллагад ажлын хөлсийг гэрээний төлбөрийн нөхцөлд заасны дагуу олгоно.

МҮОНРТ

Нийтэлсэн: MNB тендер

МҮОНРТ-ийн Цайны газрыг түрээслэх иргэд, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 1248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй