УБТЗ-ын Замын 2 дугаар ангиас “Нарантуул” ОУХТ-ийн баруун урд байрлах Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, төмөр замын 407 дугаар километрийн гарам дээр 2024 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 00:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл засварын ажил хийнэ.
Иймд “Нарантуул” ОУХТ-ийн баруун уулзвараар урагш авто замыг дээрх хугацаанд түр хаах тул иргэд, жолооч нарыг бусад чиглэлийн замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөж байна.

| Авто замыг засварлаж, шинэчилнэ | ||
| Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.