Энэ амралтын өдрүүдэд хол, ойрын аян замд болон аялал зугаалгаар явахаар төлөвлөж байгаа бол түр анхаарлаа хандуулна уу.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас, нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орж, хүйтэрч, салхи шуургатай байна.
Иймд малчид, тээвэрчид, иргэд та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах, хол, ойрын замд гарахдаа сонор сэрэмжтэй байх, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, хүнсний нөөц, дулаан хувцастай явах зэргээр аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.
| Амралтын өдрүүдэд хол, ойрын замд гарахдаа сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна | ||
| Үзсэн: 1607 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.