Шууд Chart

“Дисковер Монголиа 2014” олон улсын чуулга уулзалт эхэллээ

2014-09-04 12:37:54

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа 2014” олон улсын чуулга уулзалт Монголын хүүхдийн ордонд эхэллээ. Энэ жилийн “Дисковер Монголиа-2014” чуулга уулзалтыг Уул Уурхайн Яам дэмжиж оролцож байгаа бөгөөд шинэчлэн найруулсан  Ашигт Малтмалын Тухай Хууль хэрэгжиж эхэлж буйтай давхцаж буйгаараа өнгөрсөн жилүүдийнхээс онцлог болох аж.

Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Эрх зүйн орчин, Алт-Нүүрсний өнөөгийн байдал, Төслийн санхүүжилт, Геологи хайгуул гэсэн сэдэвт хуралдаанууд мөн Газрын ховор элемент сэдэвт салбар хуралдаан болох юм.
 
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Хурд” агентлагийн сэтгүүлч А.Энхтуул өгч байна.

“Дисковер Монголиа 2014” олон улсын чуулга уулзалт эхэллээ  
Үзсэн: 1577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй