Шууд Chart

Даац хэтрүүлсэн машиныг торгоно

2014-09-04 12:43:40

Шинээр ашиглалтад орж байгаа хатуу хучилттай авто замууд гурван жилийн баталгаат хугацаатай юм байна. Энэ хугацаанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зам барьсан компани засвар арчлалтаа хариуцна. Өнөөдрийн нөхцөлд манайд хатуу хучилттай зам барихдаа таван сантметрийн зузаантай тавьдаг. Энэ нь 44 тоннын даацтай гэсэн үг. Гэтэл 80, 100 тоннын даацтай уул уурхайн машинууд их явж байгаа нь замын эвдрэл үүсэхэд шууд нөлөөлдөг аж.

Иймээс уул уурхайн машинуудыг даацад нь тохируулж явуулах хяналтын цэгүүд зам дагуу байрлуулжээ. Даац хэтрүүлсэн машин явбал ачааг шилжүүлж ачих, торгууль тавих арга хэмжээ авна гэдгийг ЗТЯ-ны газрын дарга Р.Онон хэллээ. Дэлгэрэнгүйг хүргэж байна.

Даац хэтрүүлсэн машиныг торгоно  
Үзсэн: 902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй