Шууд Chart

Хүнсний ногооны хураалт эхэллээ

2014-09-04 12:49:06

Ногоочдын хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, борлуултыг дэмжихэд идэвхитэй оролцож, ургац хураалтын мэдээллийг үнэн зөв ирүүлэх хэрэгтэйг ургацын комиссоос мэдээллээ. Энэ талаар ҮХААЯ-ны  Газар  тариалангийн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ургацын комиссын нарийн  бичгийн  дарга  Б.Оргил "Өнгөрсөн хавар 13 мянган га-д төмс, 8000 га-д хүнсний ногоо   тариалсан. Ургацын урьдчилсан балансаар 54 мянган тонн төмс, 100 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар байна. Нэг га- гаас дунджаар 116.3 центнер төмс, 121.4 центнер хүнсний ногоо хураана гэж тооцоолжээ. Хавар эрт тариалангийн бүс нутгуудад хур тунадас орсон нь соёололтод эерэгээр нөлөөлсөн учир хураалтын ажил урьд жилүүдийнхээс 7-10 орчим хоногоор эрт эхлэх төлөвтэй байна. Ус цаг уурын урьдчилсан мэдээгээр энэ сарын  эхний 10 хоногт тариалангийн бүс нутгуудаар хур тунадас  орж сэрүүсэх төлөвтэй байгаа тул болц дутуу таримлыг хяруунаас хамгаалах, төмс хүнсний  ногоог  хайрагдахаас  сэргийлэх  ажлыг эрчимжүүлэх  чиглэлийг орон нутагт хүргүүлээд байгаа" гэлээ.

 


Хүнсний ногооны хураалт эхэллээ   
Үзсэн: 1973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй